❗️Цаг үеийн мэдээлэл

Энэ оны 03-р сард Польш улсын “Залуу Тариаланчдын Хөдөлгөөн” өргөн хэмжээний эсэргүүцлийн жагсаал зарласан бөгөөд жагсагчид улс даяар 270 гаруй зам, уулзварыг хаах гэж байгаагаа мэдэгдсэн. Сайн дурынхан энэ үйл явдлын өмнөх өдөр нь Герман улстай хиллэдэг хурдны замыг хааж эхэлжээ. Тариаланчдын тавьж буй гол шаардлагуудын нэг бол Украины үр тарианы импортыг хязгаарлах буюу хориглох явдал юм.2022 оны 02-р сараас Украинаас ЕХ-ны орнууд руу орж ирэх үр тариа болон бусад хүнсний бүтээгдэхүүний импортын квотыг цуцалсан байсан бөгөөд 2024 оны 02-р сард Европын Комисс уг шийдвэрээ сунгасан нь Тариаланчдын жагсаал үүсгээд буй гол шалтгаан юм. 03-р сарын 31-ээр дуусгавар болно гэж үзэж байсан боловч одоогоор ямар нэгэн шийдгүй байна. Үүнтэй холбоотой ЕХ-ны орнуудаас Польш улсын хилээр дамжин автозамаар тээвэрлэгдэж буй ачаануудад саатал үүсээд байгаа бөгөөд тээвэрлэлт хэзээ хэвийн болох талаар тодорхой мэдээлэлгүй байна. Бид харилцагч та бүхэндээ цаг үетэй холбоотой мэдээллийг дахин хүргэх болно.
Холбогдох утас: 70189889
#Итгэлцэл дээр суурилсан түншлэл
#ТиАйЛожистик ХХК